Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жилийн Үндэсний мод тарих өдөр “Хүн бүхэнд цэвэр агаар. Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдах юм.

Тус өдрийн нээлт 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. 

Энэ хүрээнд байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарих юм.

Мод тарих, тарьсан модоо арчлах иргэн, аж ахуй нэгжийн анхааралд:

  • Хүрз
  • Тармуур
  • Бээлий 
  • Хувин 
  • Хогийн уут зэрэг арчилгаа хийхэд шаардлагатай багаж хэрэгслээ бэлтгэж ирэхийг зөвлөв.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)