АSEM-ын гишүүн орны Гаалийн дарга нарын уулзалт болж байна

ASEM-ын гишүүн орнуудын Гаалийн газрын дарга нарын ээлжит 12 дугаар уулзалт ХБНГУ-ын Берлин хотноо 2017 оны аравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уулзалтад ASEM-ын гишүүн 50 гаруй улсын гаалийн байгууллагын дарга нар оролцож, 2016-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашдын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Монгол Улсаас ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид оролцож, 2016 онд Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулсан ASEM-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн үр дүнгийн талаар танилцууллаа. Уулзалтын үеэр Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия болон Япон, Малайз, БНХАУ, ОХУ, ХБНГУ-ын Гаалийн дарга нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)