Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сарын 1-ээс тэглэнэ
- 2017-10-28
- Нийгэм
- 0

Утаан бохирдлыг бууруулх арга замын нэг нь гэр хорооллын шөнийн цахилгааны төлбөрийг тэглэх явдал гэж үзэж байгаа. Энэ шийдвэр гарснаас хойш хоёр дахь өвөлтэйгээ золгож байна. Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тэглэх юм.
"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг. Тиймээс цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд ирэх сарын нэгнээс өмнө өр төлбөрөө барагдуулах ёстой.
Улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган айл өрх халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 100-50 хувь хүртэл хөнгөлүүлэх урьдчилсан тооцоо байна.
Тэгэхээр шөнийн тариф ирэх долоо хоногийн лхагва гарагаас буюу 11-р сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм.

Сэтгэгдэл (0)