В.Путин тахийн сүргээ эргэжээ
- 2017-10-30
- Нийгэм
- 0

Оренбургийн тусгай хамгаалалттай газарт тахийн сүрэг үржүүлж, өсгөх хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлснээр Пржевальскийн адууг нутагшуулсан12 дахь дархан цаазат нутаг болжээ. “Оренбургийн тахь” хөтөлбөрийн хүрээнд Францын амьтны хүрээлэнгээс зургаа, Унгараас 14 тахь авчирч нутагшуулсан юм байна. Прагийн амьтны хүрээлэнгээс санаачилсан тахь хамгаалан өсгөх Европын хөтөлбөрт нэгдэх санаачлагыг Оросын төрийн тэргүүн В.Путин гаргасан аж. Кремлийн тэргүүн Оренбургийн дархан цаазат газарт үржүүлж буй тахийн сүргээ өнгөрсөн амралтын өдрүүдэд эргэсэн байна. Оросын Засгийн газар 2017 оныг экологийн жил болгон зарласан бөгөөд Оренбургийн дархан цаазат газарт тахь харахаар ирсэн иргэдэд зориулан автомашины тусгай зогсоол байгуулжээ. Орос, Казахстаны хилийн заагт орших Оренбургийн тал нь тахь өсгөхөд тохиромжтой нутаг бөгөөд тахийг шинээр нутагшуулахад ОХУ-ын Засгийн газар сая гаруй ам.доллар зарцуулсан байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)