Монгол, Хятадын худалдааны эргэлт нэмэгджээ

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин-тэй уулзжээ. Тэрбээр, Улаанбаатар, Дархан хот, Орхон, Сэлэнгэ, Төв, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах 36 үйлдвэр БНХАУ-ын мал эмнэлгийн хянан магадлагаанд орсон тул үнэлгээ дүгнэлтийн хариуг ойрын хугацаанд ирүүлэх талд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүссэн байна. Стратегийн чухал ач холбогдолтой хоёр орны хувьд хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь нэн чухал гэдгийг талууд онцлов. Монгол, Хятадын худалдааны эргэлт өнгөрсөн сарын эцсийн байдлаар таван тэрбум ам.долларт хүрчээ. Гэвч нийт экспортын 84 хувийг боловсруулаагүй түүхий эд эзэлж байна. Цаашид Монгол Улсаас нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох болон зарим барааны хорио цээрийн асуудлыг хөнгөвчлөхөд хоёр улс хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

С.АЗ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (24.15.215.214)

    2017-11-05

    Hyatadiin ediin zasgiin haraat uls boloh tsag ulam bur oirtsoor bna. Uuniig ard tumen husehguy bna shuu toriin erh barigchdaa.