Гэнэтийн шалгалтаар эхний өдөр 60 гаруй дуут дохиог хураажээ
- 2017-10-30
- Нийгэм
- 0

Дуут дохиотой холбоотой асуудал нийгэмд нэлээдгүй шүүмжлэл дагуулаад буй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 15-ны дотор дуут дохионы замбараагүй хэрэглээг цэгцлэх үүргийг цагдаагийн даргад өгөөд байгаа юм. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тээврийн хэрэгслийн дуут дохиог цэгцлэх ажил эхлээд байна. Энэ хүрээнд замын цагдаагийн албаны дарга нар цагдаагийн алба хаагчидтай хамтран өнөөдрөөс /2017.10.30/ зам дээр гэнэтийн шалгалт хийж эхэлсэн байна. Эндээс харагдаж байгаа эхний дүр төрх бол дарга даамал гэсэн бүхэн машиндаа дуут дохио хэрэглэж байжээ. Өнөөдөр өглөөний шалгалтаар гэхэд 60 машины дуут дохиог хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгожээ.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамирын спортын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 60-аад байгууллагын удирдлагууд дүрэм зөрчин, дохио хэрэглэдэг байсныг хурааж авчээ. Олны нэрлэж заншсанаар 120-ын уулзвар буюу Тэмээтэй хөшөө, Гадаад харилцааны яам, Төв шуудангийн уулзвар, Түргэн тусламжийн 103 төвийн урд зам, Багшийн дээдийн уулзвар гээд төв замтай холбогдох бүх уулзварт шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)