ЦЕГ дотооддоо шинэ томилгоо хийлээ

 

Өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын даргыг сольж  ХСИС-ийн захирал С.Баатаржавыг томилсон. Тэгвэл өчигдөр цагдаагийн байгууллагад дарга нарын албан тушаалын ээлжит томилгоо хийгджээ. 

  • Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар,
  • ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг,
  • Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар,
  • Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн албаны даргаар,
  • ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар,
  • Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)