ОХУ-аас 1.6 сая тун вакцин нийлүүлнэ
- 2017-11-01
- Нийгэм
- 0

Энэ жил ихэнх нутгаар гантай буюу гандуу байснаас үр тариа, хадлан хураалтад сөргөөр нөлөөлж, 225 мянган тонн хүнсний, 6000 тонн үрийн буудай, 50 гаруй мянган тонн тэжээл дутагдах төлөвтэй болжээ. Тиймээс ОХУ-аас хямд үнээр улаанбуудай худалдаж авах тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ сард тээвэрлэж авчрах юм. Мөн Барнаул, Новосибирск хотоос баруун аймаг, төв болон говийн бүсийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг зогсоох зорилгоор импорт хийхэд дэмжлэг үзүүлэхийг ХХААХҮ- ийн сайд Б.Батзориг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзахдаа хүссэн байна. Ноён Элчин сайд дээрх хүсэлтийг биелүүлэхэд бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлжээ. Үүнээс гадна мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас 2.6 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг хүмүүнлэгийн тусламжаар авсан бол үлдсэн 1.6 сая тун вакциныг ирэх оны нэгдүгээр улиралд нийлүүлэхээр болсон байна.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)