Уулчдын дурсгалд зориулж маргааш 1000 зул өргөнө

 

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 21-ний өдөр гарсан.

Тэгвэл осолдсон 17 нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аялалын Клубуудын Холбоо, Уул болон аялалын холбоод, клубууд нэгдэн 1000 зул өргөхөөр болжээ.

Зул өргөх ёслол маргааш буюу бямба гарагт Сүхбаатарын талбайд болох юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)