Д.Урианхайг Азийн тэргүүн найрагчаар тодруулав
- 2017-11-06
- Нийгэм
- 1

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай “Азийн тэргүүн яруу найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн боллоо. БНСУ-ын Гванжу хотод төвтэй Азийн соёлын сангаас “Азийн уран зохиолын наадам”-ыг анх удаа зохион байгуулж, “Asian Literature Award” хэмээх шагналтай байхаар тогтож, анхны эзнээр нь Д.Урианхайг тодруулсан байна. Шүүлт, зохион байгуулалт, шагналын сан зэргээрээ Нобелийн шагналтай дүйцэхүйц энэхүү шалгаруулалтад Азид яруу найргаараа тэргүүлэх дөрвөн орныг шалгаруулж өрсөлдүүлснээр ийнхүү Монгол Улсын найрагч шүүгчдийн 100 хувийн саналаар тэргүүн шагналыг хүртжээ. Наадамд Нобелийн шагналт, Нигерийн яруу найрагч Воул Соинка, Хятадын Дуо Дуо, Японы Сагава Аки тэргүүтэй 20 зохиолч урилгаар оролцсон байна.
Б.Мөнх

Сэтгэгдэл (1)
zochin (37.220.133.161)
Baharhaltai medee baina. Bayar hurgie.