Малчин, хувиараа ажиллагсад шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болно

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалаа нөхөн төлж,дэвтрээ бөглүүлэх боломж олгосон хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ. Манай улсад 300 мянга орчим малчин байдгаас зөвхөн 10 хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг бол 1995 оноос хойш шимтгэл төлөөгүй 200 мянга гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч байдаг гэх тойм тоо байна. Тэд тухайн жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэснээр улсад хөдөлмөрлөсөн жил нь тасрахгүй байх боломжийг ганцхан удаа эдлэх болно. Тухайлбал, 1995 онд манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 24 мянган төгрөг байсан учир даатгуулагч сард 2400, жилийн 28800 төгрөгийн шимтгэл төлж, НД-ийн дэвтрээ бүрэн бүтэн болгож авах юм. Энэ арга хэмжээний үр дүнд Нийгмийн даатгалын санд 280 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж тооцжээ.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Muugii (27.123.214.122)

    2017-11-09

    heden jileer nohon tolj boloh we sayhan hvmvvst 10n jil ogod baisan terentei adilhan yumu

  • уншигч (202.9.42.93)

    2017-11-08

    энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бүртгэлийн ажил хэзээ эхлэх юм бэ.удахгүй 2018 он гарлаа ш дээ.НДХэлтсээс асуухаар журам гараагүй гэх юм.