Өвлийн дугуйны үнэ 15-20 мянган төгрөгөөр өсчээ

Шаргал навчис хөглөрч байсан намрын өдрүүд нэг л өглөө зүсээ хувиргаж, өвөл ирснийг илтгэж хотыг цас хучаад авлаа. Өнгөрсөн даваа гарагт орсон цасны улмаас халтиргаа үүсч хотын зам, талбай мөсөн гулгуур болов. Халтиргаа гулгааны улмаас унаж, бэртэх иргэд, “хундага тулгах” автомашин олширлоо. Манай жолооч нар замын халтиргаа, гулгаа ихсэхээс өмнө л дугуйгаа солих юмсан гэсээр байтал нэг л мэдэхэд цастай золгож, яаравчлан өвлийн дугуйны эрэлд гардаг нь бараг ёс болсон гэхэд хилсдэхгүй. Долоо хоногийн эхэнд дагтаршсан цас жолооч нарыг хэрхэн түргэн авахуулж буйг сонирхохоор “Да хүрээ” захыг зорилоо. Зах руу чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал нэлээд нэмэгджээ. Зам дагуу дугуй нь хий эргэх автомашинууд харагдах бөгөөд халтиргааны улмаас нэгнээ “тоншоод” авсан нь цөөнгүй таарав. Тус захад Япон, Хятад улсаас оруулж ирсэн шинэ болон хуучин дугуйны үнэ брэндээсээ хамаарч харилцан адилгүй үнэтэй байлаа. Тухайлбал, Японоос оруулж ирсэн өвлийн хуучин дугуй эдэлгээнээсээ хамаарч, нэг бүр нь 25-100 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин өвлийн шинэ дугуй өргөн сонголттой байх бөгөөд брэндээсээ шалтгаалан төрөл бүрийн үнэтэй. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн “Hankook” брэндийн шинэ дугуйны нэг бүрийн үнэ 160-185 мянган төгрөгийн ханштай бол япон болон хятад дугуйных 120-150 мянган төгрөгт хэлбэлзэж байв. 14-тэй өвлийн шинэ дугуй 170-180 мянган төгрөг байсан бол Японд явж байсан нь 70-80 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин жийпний дугуй 200 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд хэрэв обудтай нь авбал үнэ нь нэмэгдэж байв. Хамгийн дээд талдаа обудтай том дугуйг 450 мянган төгрөгөөр борлуулж байсан бол 13-тай дугуй хамгийн эрэлттэй байсан. Үнийн хувьд 60-100 мянган төгрөгийн ханштай байлаа. Ихэнх жолооч өвлийн ямар дугуй нь сайн гэдгийг мэдэхгүй тул худалдагчаас нь асууж аль сайн гэснийг нь авч байлаа.

Харин туршлагатай жолооч нар өвлийн дугуй нь бүх улирлынхаас илүү зөөлөн резинтэй, замтай ӨСЧЭЭбарьцах чадвар сайтай байх ёстой тул дугуйгаа сонгохдоо хээг нь сайтар харж, арзгар хээтэй дугуйг сонгодог гэж байлаа. Жолооч Л.Батхүрэл “Долоо хоногийн өмнө л дугуйгаа сольё гэж бодож байсан ч амжаагүй явсаар цастай золголоо. Сарын өмнө дугуй авах гээд ирсэн ч мөнгө дутсан учир авч чадаагүй. Гэтэл дугуйны үнэ 15-20 мянган төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Би Японд явж байсан 14-тэй нэг дугуйг 70 мянгаар авлаа. Нийтдээ дөрвөн дугуй гээд бодохоор 280 мянган төгрөгөөр дугуйгаа сольж байна. Одоо эндээс гараад дугуй засвар дээр нэг дугуйг дор хаяж 2000-3000 төгрөгөөр солиулна. Уг нь сарын өмнө авсан бол нэг дугуй нь 55-60 мянган төгрөгт багтана гэж байсан юм. Эрэлт их болохоор үнэ нэмдэг нь наймаачдын зан юм даа” гэсэн бол худалдагч Н.Зоригоо “Цас орсноос хойш дугуй худалдаж авч буй хүн олширсон. Жирийн үед өдөрт 40 орчим дугуй борлуулдаг байсан бол одоо өдөрт 200 гаруй дугуй зарж байна.

Дугуй авах гэсэн хүн тасрахгүй байна. Манай дугуй бараг дууссан. Одоо шинэ чингэлгээ буулгана. Дугуйны үнийн хувьд ойролцоогоор 15 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эрэлт нь нэмэгддэг үе учир бөөнөөр нь зардаг ченжүүд үнээ нэмчихдэг юм” гэв. Автомашины үнийн хувьд сүүлийн хоёр сард 0.5-1 сая төгрөгөөр өссөнийг тус захын ченжүүд дуулгав. “Prius-20” загварын машин 12-13 сая төгрөгийн үнэтэй байлаа. Уг машин жилийн өмнө найман сая төгрөгийн үнэтэй байсан юм. Гадаад валютын ханш чангарснаас шалтгаалж, суудлын жижиг тэрэгний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 1-2 сая төгрөгөөр өссөн бол татварыг нь нэмснээр улам өсчээ. Автомашины ченж С.Ганхүч “Автомашины импортын онцгой албан татварыг нэмснээр үнэ нь хоёр сая хүртэл төгрөгөөр өссөн. Нэг талаас татварын хувь хэмжээг өсгөсөн, нөгөөтэйгүүр иргэдийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж бодож байна” гэж тайлбарлаж байлаа. Тус захад “Prius-10” долоо, “Prius-11” найм, “Prius-30” 18, “Prius-41” загварын автомашин ойролцоогоор 20 сая төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн “Premio”, “Allion” загварын машин үйлдвэрлэсэн он, импортолсон хугацаа зэргээсээ хамаарч 9-20 сая төгрөгөөр зарагдаж байлаа. Мөн “Land cruiser-100” 20-30, “Land cruiser-200” 80-100, “Lexus-470” загварын машин 40-45 сая төгрөгийн үнэтэй байна.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (112.72.11.119)

    2017-11-12

    4 улирлын дугуй гэж байхгүй ээ хүү минь. All season, all terrain гэсэн нь зүгээр л рекламны ишлэл юм. Манайд энэ нь үйлчлэхгүй. Манай нөхцөл бол өөр. Тэхээр өвөл бол өвлийн дугуйгаа л тавьсан нь дээр. Ер нь бол өвлийн, зуны ч гэж байхгүй шүү дээ. Бид л монголчлохдоо тэгэж буулгаад байгаа юм. Зөөлөн, хатуу гадаргуутай гэж л ангилж болох юм. Гараараа имрээд үзэхээр балруул шиг мэдрэгдээд байгаа нь зөөлөн. Гөлгөр хатуу бол хар замын дугуй буюу биднийхээр зуных болж явчина. Заримдаа бодоход, өвөл зунаар нь сэлгэх хэрэггүй юм шиг санагддаг. Ерөөсөө л 6 дугуйтай байж байхад л болмоор юм шиг байдаг. Тэрний 2 нь хатуу байж болно. Тэгээл зун гь бол хатуугаа мааждагтаа хийчихнэ. Өвөл нь бол 4 зөөлөнгөө угсарна. Арга ядахад өвөл нь хатуугаа мааждаггүй талдаа хийхэд болох л хэрэг шүү дээ. Тэр 4 улирлын гээд байгааг чинь иймэрхүү зарчмаар ашиглаж болно. 6-Уулаа зөөлөн бол аль элэгдэж байгаагаа зун нь мааждагтаа тавина. Өвөл нь бол аль л дарвагарыгаа мааждагтаа тавина. За тэгэж байтал нөгөө 6-гаас чинь 1-2 нь трос нь цухуйгаад ирэх вий. Тэр цагт 2 дугуй аваад л нөөчихнө. Гэх маягаар л явна даа монгол оронд.

  • tuul (207.154.248.89)

    2017-11-12

    zevlegee egsend bayarlalaa.4 ulirlin duguitai evel yavj boloh uu?

  • tuul (207.154.248.89)

    2017-11-12

    zevlegee egsend bayarlalaa.4 ulirlin duguitai evel yavj boloh uu?

  • zochin (213.101.41.207)

    2017-11-10

    gadnaas orj irdeg shine duguind tatwariig teglejih.tegeed zuvhun shine dugui l borluulahiig zuvshuurjih.ene amarhan asuudal.usreed huuchin duguunii chenjuud heden udur jagsana biz.

  • (43.242.243.95)

    2017-11-10

    Ээ дээ мөн ч түүхий байна даа. Өвлийн дугуйг хавар, зуны дугуйг өвөл нь авдаг юм шүү дээ, хүүхдүүд минь. Мөнгө төгрөг нь хүрэхгүй бол заавал нэг дор 4-ийг авах гэж муйхарлах хэрэггүй байдаг юм. 2 ижлийг аваад мааждаг талдаа хийчих. Дараа нэг боломж гарахаар гүйцээж авдын. Яг тэр хайж яваа хэмжээгээ хэлээд хэрэггүй байдаг юм. Шал өөр юм асуу. 14-тэйг хайж яваа бол 16-тайг асуу. Тэгээд энэ тэрийг сонирхож яваа хүн болж байгаад юмныхаа бодит үнийг мэдэж авдын. Болж өгвөл хэд хэдэн газраар ор. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед л тэгэж намайг хүлээгээд бараа нь лангуун дээрээ тогтсон үнээрээ байж байдаг хэрэг байх. Энэ нийгэмд хүн бүр бусдыг яг ч луйвардчихгүй ч гэсэн ямар нэг хэмжээгээр жаахан нохойтож сурах хэрэгтэй юм. Ялангуяа хөлдүү толгойт, тэнгэр заяат нүүдэлчин бидэнд капиталист нийгэмд сурах юм маш их бий. Ядаж л хүн лүү харж инээж байгаад сайхан шааж сурах хэрэгтэй юм. Панаалдаж гэх үү дээ. Дугуйны хувьд солонгос дугуй ханилгаа муутай. Яаж ч мэднэ. Бид нийт дүнгээрээ шинэ дугуй аваад байх тийм тэнхээтэй биш шүү дээ. Тэхээр хуучин руу л явна. Өөр аргагүй. Япон хуучин дугуй бол дор хаяж 2 жилийн эдэлгээ өгнө. Тэгсэн мөртөө шинээсээ 4 дахин бага үнэтэй. Dunlop, Bridgestone энэ тэр амархан хавагнаад байх шиг байдаг. Falken, Yokohama, Good Year амархан элэгдэж магадгүй ч хавагнах нь арай дээр байх шиг санагддаг. Хавантай дугуй бол үхэл л гэсэн үг. Яг л солонгос дугуй шиг хэзээ ч яаж ч мэднэ. Ядаж л ийм дугуйгаа хойно оо тавих нь дээр. За тэгээд ганцхан дугуйндаа л найдаж болохгүй ээ. Тормозны шингэн, наклад, тормозны аппарат, ABS зэргийг хэвийн байгаа эсэхийг нь хянаж байх хэрэгтэй.

    2017-11-10

    4 улирлын дугуй гэж байхгүй ээ хүү минь. All season, all terrain гэсэн нь зүгээр л рекламны ишлэл юм. Манайд энэ нь үйлчлэхгүй. Манай нөхцөл бол өөр. Тэхээр өвөл бол өвлийн дугуйгаа л тавьсан нь дээр. Ер нь бол өвлийн, зуны ч гэж байхгүй шүү дээ. Бид л монголчлохдоо тэгэж буулгаад байгаа юм. Зөөлөн, хатуу гадаргуутай гэж л ангилж болох юм. Гараараа имрээд үзэхээр балруул шиг мэдрэгдээд байгаа нь зөөлөн. Гөлгөр хатуу бол хар замын дугуй буюу биднийхээр зуных болж явчина. Заримдаа бодоход, өвөл зунаар нь сэлгэх хэрэггүй юм шиг санагддаг. Ерөөсөө л 6 дугуйтай байж байхад л болмоор юм шиг байдаг. Тэрний 2 нь хатуу байж болно. Тэгээл зун гь бол хатуугаа мааждагтаа хийчихнэ. Өвөл нь бол 4 зөөлөнгөө угсарна. Арга ядахад өвөл нь хатуугаа мааждаггүй талдаа хийхэд болох л хэрэг шүү дээ. Тэр 4 улирлын гээд байгааг чинь иймэрхүү зарчмаар ашиглаж болно. 6-Уулаа зөөлөн бол аль элэгдэж байгаагаа зун нь мааждагтаа тавина. Өвөл нь бол аль л дарвагарыгаа мааждагтаа тавина. За тэгэж байтал нөгөө 6-гаас чинь 1-2 нь трос нь цухуйгаад ирэх вий. Тэр цагт 2 дугуй аваад л нөөчихнө. Гэх маягаар л явна даа монгол оронд.

    tuul (43.242.243.95)

    2017-11-10

    zevlegee egsend bayarlalaa.4 ulirlin duguitai evel yavj boloh uu?

    tuul (43.242.243.95)

    2017-11-10

    zevlegee egsend bayarlalaa.4 ulirlin duguitai evel yavj boloh uu?

  • Zochin (202.9.43.2)

    2017-11-10

    Ovliin dugui une hurgehed toriin erh barigchid noloolson sh de. 4 uliraliin dugui hereglej bolohgui gej MYONYTelevizeer zamiin tsagdaagin nohor yarij bgaa ni tsaanaa yaduu ard irgedee shulah sanaa aguulj bgaa bish gej uu. Tsaana ni nogoo l biznesiin buleglel bgaa sh de. honogiin hooloo zalguulj bgaa, olon zardal gargahgui gej 4-n ulirliin dugui songoson irged yah bolj bna. 4-n dugui yamar uneer avah, naimaachid yamar uneer zarahiig tsootsson bh l da. Mashintai baij bolohgui, tomchuuliin unadag jiip avch unah gevel ontsgoi alban tatvaraar barag 2dahin nugalsan uneer gaigui mashin unah, mashinii naimaachid, ovliin dugui zaragdag deerees tataastai nohduud hedii boltol ard irgedee shulan moljih ve. alivaa yumand hyazgaar bii shuu