Касс таун ХХК хадгалалтын хугацаа дууссан шар айргийг хадгалж байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид Касс таун ХХК-ийн агуулахад хяналт шалгалт хийжээ.

Иргэний гомдлын дагуу хийсэн шалгалтаар тухайн компаний агуулахад 6 нэрийн 3627 ш, 6.281.621 төгрөгийн үнэ бүхий хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа дууссан шар айргийг хадгалж байсныг илрүүлсэн байна.

Шар айргийг хураан авч, зохих журмын дагуу устгажээ. Устгалын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 10-р ангийн салааны захирагч, ахмад В.Мөнхдэлгэр, ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлстийн 3-р хороо хариуцсан хэсгийн байцаагч, дэслэгч Э.Энхтайван болон холбогдох ажилтан, улсын байцаагч нар хамтран хяналт тавьж ажилласан байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)