Найман давхраас дөрвөн иргэн унаж, амиа алдлаа

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 204 дүгээр байрны гадна фасад хийж байсан хүмүүсээс дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алдсан хэрэг үдээс хойш гарчээ. 204 дүгээр байрны найман давхарт нийт найман иргэн гадна фасад хийж байжээ. Гэвч аюулгүй байдал хангаж ажиллаагүйгээс дөрвөн хүн доош унасан талаар байрны иргэд мэдээлж байна. Эдгээр иргэдийн хоёр нь газар дээрээ амиа алдсан бол хоёр иргэн нь эмнэлэг хүрэх замдаа нас барсан гэх харамсалтай мэдээлэл мөн байна. Ослын талаарх дуудлага 15:01 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах тусгай анги болон цагдаагийн байгууллагынхан  газар дээр нь үзлэг шалгалтыг хийж байгаа аж. Урьдчилсан байдлаар дүүжин шат нь ачааллаа дийлэлгүй голоороо хуваагдсанаас болж, осол гарсан байх магадлалтай гэнэ.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)