120 метрийн гүнд нурангид даруулсан дөрвөн иргэнийг аварлаа
- 2017-11-15
- Нийгэм
- 1

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15:56 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иргэн Э-гийн уурхайд нуралт үүссэн гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагаар Уул уурхайн аврах ангийн шуурхай бүлэг ослын газар очиж ажиллан уурхайд хайгуул хийхэд хүчилтөрөгч 19,5%, 25 градусын налуутай, 120 метрийн гүнд дөрвөн иргэн нурангид даруулсан байсан. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан нийт гурван цаг орчим ажиллаж, нурангид дарагдсан иргэдийг уурхайн гүнээс эсэн мэнд гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өглөө.
Ослын дуудлагаар нийт 20 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагаанд оролцлоо гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.


Сэтгэгдэл (1)
(103.212.118.109)
Налайхад ийм осол жил бүр гарсаар л байдаг. Хаагдсан уурхайд хүртэл ороод дарагдчихна. Тэгээд аврах албаныханд бөөн ажил тарина, улсын төсвийн мөнгө ч нилээд л их зарцуулагддаг байлгүй. Тэгээд тэр аврагдсан хүмүүс, уурхайдаа оруулсан хүмүүс нь ямарч хариуцлага хүлээлгүй өнгөрч байна. Ядаж тэд нараар өөрсдөөр нь гарсан зардлыг нь нөхүүлдэг шударга журам тогтоомоорсон. Энэ улсад чинь төр засаг гэж байна уу???