Тэнэмэл амьдралтай 500 гаруй иргэнийг илрүүлээд байна

Цагдаагийн байгуулага, нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй хүүхэд, тэнэмэл иргэдийг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар орон нутагт тэнэмэл амьдралтай 148 насанд хүрсэн хүн, 23 хүүхэд, Улаанбаатарт 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, хяналтандаа авчээ. Тэдний орон гэрийг тогтоох, эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгөх ажил үргэлжилж буйг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Хараа хяналтгүй хүүхдүүд 10-14 насныхан бөгөөд ихэнх нь эрэгтэй хүүхдүүд байгаа аж. Хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийн гэрээсээ дайжих гол шалтгаан нь гэр бүл салалт, эцэг эхийн хараа хяналт сулрах зэрэг байдаг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)