Элс, арц, будаатай ирвэл АНУ-ын визэнд оруулахгүй

Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас дараах анхааруулгыг тус улсын визэнд орохоор ирсэн иргэдэд зориулан гаргажээ. Тус анхааруулгад “Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр ирсэн иргэд элс, арц, будаа зэрэг элдэв нунтаг зүйл авчирвал дотогш нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу. Энэ тохиолдолд та ярилцлагын цагаа дахин өөрөө товлох шаардлагатай” гэжээ. Монголчууд сүсэг бишрэлдээ автан тус улсын визэнд орохдоо элс, арц, будаа цацдаг нь яамныхныг залхаагаад байгаа аж. Мөн түүнийг нь цэвэрлэх гэж ихээхэн ажил болдог байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)