“Гоёл” наадмын топ моделийг 10 сая төгрөгөөр шагнана
- 2017-11-21
- Энтертайнмент
- 0

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам энэ сарын 25-наас загварын долоо хоногоор эхлэхээр болжээ. Харин шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардуулах ёслолыг энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах юм байна. Өнгөрсөн жилийн 29 дэх удаагийн “Гоёл” наадмаар топ моделийг тодруулаагүй. Учир нь, шалгуур хангах оролцогч наадамд өрсөлдсөнгүй гэж шүүгчид үзсэн юм. Тэгвэл 30 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмын энэ жилийн топ моделийг 10 сая төгрөгөөр шагнахаар болжээ. Тус наадмын анхан шатны шалгаруулалтад 170 гаруй загвар өмсөгч оролцсоноос 120 орчим нь дараагийн шатанд шалгарч үлджээ. Наадмын эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 23-нд болох бөгөөд 80- 90 загвар өмсөгч шалгаруулж авах тухай Монголын дизайнеруудын холбооноос мэдээлж буй. “Гоёл- 2018” наадмын хүрээнд Английн элчин сайдын яамтай хамтран агаарын бохирдлыг шүүх маскны загвар гаргах уралдаан зарлажээ. Ялагч нь “Хонконг 2018” загварын долоо хоногт өөрийн коллекцийг танилцуулах ба “Cambridge Mask” компани холбогдох бүх зардлыг хариуцах юм байна.
Г.Сүрэн

Сэтгэгдэл (0)