Б.Цэцэгмаа: Оюуны хөгжил бидний хамтын зорилго байх ёстой

Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаатай ярилцсан ярилцлагыг цувралаар та бүхэндээ хүргэж байна.

Сэтгэлзүйч Б.Цэцэгмаа нь сэтгэлзүйч мэргэжилээр Хятад болон Австрали, Шинэ Зеландад ажиллаж байсан бөгөөд, нэг жилийн өмнөөс Монголдоо буцаж ирж, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх болон, сансарын өгөгдлийг тайлж гаргах, сэтгэлзүйн болоод одон орны чиглэлийн танин мэдэхүйн сургалтууд явуулах ажил дээр ажиллаж байгаа юм.

-Нийгэм рүү хандаж хийх ойрын ажилын төлөвлөгөөгөө та арай дэлгэрүүлж танилцуулж болох уу?

-Сансарын өгөгдөлийн мэдээлэлийг мэдэх нь амьдралд ямар хэрэгтэй, Нар Сарны нөлөө амьдралд яаж тусдаг, мөн арван хоёр ордны энергийн тухай, энэ энергүүд сөрөгжих юм бол ямар байдалтай байдаг, тухайн энергийг эерэгжүүлж, амьдралдаа амжилт олход өөрийнхөө энергийн чанарыг хэрхэн хэрэглэх тухай заах сургалтыг долоо хоног бүр нэг удаа үнэ төлбөргүй явуулах төлөвлөгөөтэй байна.

Энэ долоо хоногын бүтэн сайн өдөр эхний сургалтыг явуулах тул бүртгүүлэх хүмүүс миний ФБ чатаар, бас пейж хаягаар бүртгүүлж болно. Сургалт дээр орднуудын энергинд тохирсон сэтгэлзүйн зөвлөгөө, мөн орднуудын зан чанарыг сэтгэлзүйн талаас нь тайлбарлаж ярих танин мэдэхүйн зөвөлгөө бас багтаж байгаа. Ер нь сургалт маань мэдээлэл таниулах, хүмүүст амьдрал ажил дээрээ өөрийнхөө мөн чанарыг ашиглаж хэрхэн амжилт олж болох тухай мэдүүлэх, энерги өсгөх, сэтгэл сайжруулах гэх мэт зорилготой байгаа юм.

-Сургалт яриа, лекц явуулахад, манай нийгмийн хувьд хүндрэлтэй зүйлс, саад гэвэл юу юу илүү тохиолддог вэ?

-Сургалт хийхэд гол хэцүү зүйлс гэвэл хүмүүсийн идэвхи байдаг. Манай нийгэмд хүмүүсийн шинэ зүйлд нээлттэй байх итгэл, өөрийгөө өөрчилж шинийг хийж бүтээж чадна гэсэн идэвхи нилээд сул түвшинд байгаа харагддаг. Мэдээж бие биенээ дэмжих дэмжлэг тааруу, цалин хөлс гэх мэт санхүүгийн асуудал дандаа дарамт болж байдагаас болж бид ямар нэгэн юм руу идэвхитэй явах тал дээр баригдсан байдалтай болчихсон байх л даа. Сургалт ч бай, эсвэл ямар нэгэн үдэшлэг цуглаан дээр очоод өөрт хэрэгтэй зүйлээ олж авна гэсэн найдлага сул байгаа болхоор сургалт дээр чухам ямар үр өгөөж, өөрт хэрэгтэй зүйл байгааг мэдээ ч үгүй байж, хойш суух, идэвхигүй байх, “За тэгээд нэг хэвийн л байх биз” гэж бодож хандлага байдаг болхоор, хэдийгээр манай сургалт хүмүүсийг их цэнэглэж чаддаг, эрч хүч өгдөг, мэдээлэлүүд нь амьдрал чухал тустай мэдээлэл байдаг ч, хүмүүс цуглах тал дээр нилээд хойрго гэх үү дээ. Тэгэхээр манай нийгэмд хуучин Социалист нийгэмд байсан шиг нийгэмийн идэвхи оролцооны уриа тавьдаг байдал бага хэмжээгээр хэрэгтэй юм шиг санагддаг. Том том сурталчилгаа хийгээд байвал хүмүүс өөр байх боловч, долоо хоног бүр байнга хийхийг хүсэж байгаа, үнэ төлбөргүй сургалт дээр бол тэгэж их сурталчилгаа хийх боломж болон шаардлага гарахгүй яваад байлаа.

Цаашид гэхдээ хүмүүст энэ сургалтын талаар илүү таниулах шаардлага байгаа болхоор, өргөн хэмжээнд сурталчилж байх ёстой байх. Дээр нь бас сургалт дээр хүмүүс ирсэний дараа идэвхитэй оролцож өөрийгөө нээх тал дээр болгоомжтой, удаан байдаг. Гэхдээ азаар манай сургалт хүмүүсийг нээж, энергижүүлж, өөрийгөө таних итгэл зоригыг нэмэгдүүлж чаддагаараа онцлогтой юм. Сургалт дээр ирэхдээ хүмүүс нэг өөр байдалтай ирээд, явахдаа өөр байдалтай гардаг. Тэгсэн ч гэсэн хүмүүсийн идэвхи, эрч хүчийг сэрээхийн төлөө миний хувьд ч юмуу заримдаа их хичээж ажиллах, маш их мэдрэмжтэй байх хэрэгтэй болдог тал байгаа. Хичээл зүтгэл маань бодит байдал болж хувирч байгааг харах гэдэг надад эргээд аз жаргал болж чаддаг л даа. Тэгэхээр сургалт, яриа, цуглаан хийхдээ би үргэлж баяртай, дуртай байдаг. Хамгийн гол нь сургалтаас авсан мэдээлэл болон энергийн эрчимжилтийг хүмүүс эргээд амьдралдаа хир удаан хадгалж хэрэглэж чадах гэдэг хамгийн их санаа зовоосон асуудал юм.

Гам барих гэдэгтэй адилхан ойлголт гэх үү дээ. Хүмүүс сургалт дээр эрч хүчтэй болж, өөртөө хэрэгтэй мэдээлэлээ олж авсандаа баяртай байсан ч, гарч яваад хэдэн долоо хоног болхоороо нөгөө байдалаа алддаг. Тэгэхээр сургалтын дараа байнга холбоотой байх, эсвэл ямар нэгэн байдалаар идэвхитэй зогсохгүй явуулах, мэдээлэлийн хэрэгсэл пейж хуудасаар байнга мэдээлэл түгээж байх гэдэг их чухал байдаг. Энэ мэтчилэн бусад бүх ажилын адилаар сансарын өгөгдөлийн талаар болон сэтгэлзүйн зөвөлгөөний сургалт хийх нь өөрийн гэсэн саад бэрхшээлтэй тулгарч л байдаг. Гэхдээ бид цаг хугацаа, хичээл зүтгэлд найдах хэрэгтэй юм. Аяндаа хүмүүсийн мэдэх мэдээлэл, сэтгэлзүйн талын эрүүл мэндийн тал дээрх ойлголт өргөжиж ирхээр хүмүүсийн юманд хандах хандлага өөр болох нь мэдээж. Тэр хүртэл сэтгэлзүйч нь хийдгээ хийгээд, улс төр ч хийдгээ хийгээд, сэтгүүлчид нь хийдгээ хийгээд, хүмүүс өөр өөрийнхөө ажилыг хийгээд, гол нь байнга эрэл хайгуул, илүү хөгжих арга хайх ажилаа зогсоохгүй байх нь чухал байх.

-Та өөрийнхөө ажил мэргэжилийн зүгээс нийгэмд хандаж сургалт болон мэдээлэл түгээх ажил хийж байна. Тэгвэл өөр бусад хүмүүсийн зүгээс ямар ямар ажил хэрэгийг нийгэмдээ илүү дэлгэрүүлээсэй гэж та хүсэж хүлээдэг вэ? Тийм хүлээлт бол байдаг байх тийм үү?

- Оюуны ажил эрхэлдэг хүмүүс нийгэм рүүгээ илүү их хүчтэй хандаж ажиллаасай гэж хүсдэг. Жишээ нь сэтгүүлчид, зохиолчид, нийгэм судлаачид, сэтгэлзүйчид гэх мэт. Бид нар америк, японы хөгжилийг судалж сурч байна гээд, тэдний хуучиныг дагах гээд байдаг үзэгдэл харагдаад байгаа нь жаахан ичмээр. Гэтэл дэлхий даяараа одоо оюуны хөгжил, мэдээлэлийн эрэл хайгуул, сүнсний хөгжил рүү анхаараад байгаа. Талхны мөнгөний асуудал их байгаа үед хүн оюуны ажил дээр анхаарах хэцүү болж ирдэг. Тиймээс оюуны ажилыг дэмжих, жишээ нь сэтгүүлчдийн цалинг нэмэх гэдэг асуудал бол мэдээж чухал.

Гол нь оюуны ажил эрхлэгчид өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлүүлэх тал дээр өөрсдөө хичээх их чухал. Ажилын чанараа сайжруулах, үнэхээр бусдад өгөөж болох оюуны бүтээлийг гаргах. Хэрэв санхүү болон дэмжлэгийн асуудал хэцүү байгаа бол, энэ дээр бид зайлшгүй өөрсдийнхөө тэмцэл, ухааны хүчээр ямар нэгэн шинэ гарцыг олох хэрэгтэй. Гол нь бид чанар болон баялаг мэдээлэл, сэтгэлгээ сэтгэмжийн хүч чадал гэдэг дээр маш их анхаарах ёстой санагддаг. Тэгэж чадах юм бол нийгэм аяндаа оюуны ажилыг үнэлэх, мөн оюуны ажилын бүтээмж өсөх, нийгэмийн оюун ухаан хөгжих, хүмүүсийн хувьд бас оюунлаг хөгжилдөө илүү анхаарч сонирхох хүсэл нэмэгдэнэ гэж итгэж байна.

-Ном бичиж байгаа гэж ярисан. Ямар сэдэвтэй, ямар ном бэ?

-Хоёр номны ажилыг зэрэг эхэлсэн байгаа. Нэг нь одон орон болон арван хоёр ордны судалгаа дээр бичигдэж байгаа ном. Нөгөө нь бол нийгэмийн сэтгэлзүй гүн ухааны тал дээр нийтлэлүүдээс бүрдсэн ном байгаа. Номнууд дээр аль болох сансарын өгөгдөлийг амьдралдаа ашигтай хэрэглэх тал дээрх аргачлалыг таниулах, сэтгэлзүйн болон гүн ухааны тал дээр бас нийгэмд тулгарч байгаа болон хувь хүнд тулгарч байгаа асуудалыг давж гарах дээр гарц хайсан зорилого харагдаж байгаа. Гол нь бид хувь хүний хувьд, өөрийгөө таних тал дээр, оюуны хөгжилийн хувьд илүү хүчтэй болж илүү хөгжих тал дээр ямар арга зам, ямар шинэ санаа байж болох тал дээр л хичээж ажилласан байгаа. Тэр чигээрээ шинэ санаагаар дүүрэн сайхан номнууд болж байгаа гэж би өөрөө хараад байгаа.

-Сайхан мэдээ байна. Баярлалаа таньд. Ном бичих ажилд нь амжилт хүсье.

- Баярлалаа. Хамтдаа байж сайхан ярилцлага явуулсанд баярлалаа. Та бүхэний ажилд бас амжилт хүсье. Мөн бүтэн сайн өдрийн сургалтанд бүртгүүлэх хүсэлтэй хүмүүсийг надтай холбоо барихыг урьж байна шүү.

Холбоо барих хаяг:

Facebook-Tsetsegmaa Baasanjav

Пейж хуудас: Сэтгэлзүйч, Одон орон зурхай судлаач Б.Цэцэгмаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)