УБТЗ ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмэгдүүлжээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь 15 мянга шахам ажилтантай, манай улсын зам тээврийн салбарын хамгийн том байгууллага. Тус нийгэмлэгийн ачаа тээврийн хэмжээ энэ онд эрс нэмэгдэж, эдийн засгийн үр ашиг дээшилж байгаатай уялдуулан УБТЗ-ын хэмжээнд гэрээгээр ажиллаж байсан 441 хүнийг орон тооны үндсэн ажилтнаар авч, хөдөлмөрийн гэрээг баталгаажуулсан байна. Ингэснээр эдгээр хүн баталгаат ажлын байртай болж, УБТЗ-ын үндсэн ажилтнуудын адил өөрийн цалингаасаа гадна бусад үр дүнгийн нэмэгдэл шагнал авах юм. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь ажилтнуудынхаа цалинг энэ онд 10 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд оны эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгохоор болжээ.

Б.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.70.33.242)

    2017-11-25

    Попрооч попуудаа.