Хамгийн их орлоготой нь Кендалл Женнер
- 2017-11-25
- Энтертайнмент
- 0

Дэлхийн хамгийн их орлоготой загвар өмсөгчөөр Кендалл Женнер тодорлоо. Тэрбээр “Форбс”-оос гаргасан жагсаалтыг 22 сая ам.доллар олсноор тэргүүлжээ. 22 настай Кендалл Женнер гоо сайхны “Estée Lauder”, дотуур хувцасны “La Perla” брэнд болон бусад томоохон компаниудтай гэрээтэй ажилладаг ажээ. Үүнээс гадна загвар өмсөгч бүсгүй “Keeping Up with the Kardashians” реалити шоунд оролцож, олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа байршуулан орлогынхоо эх үүсвэрийг бүрдүүлдэг байна. Кендалл Женнерийн дараа Жизель Бундхен орлогоороо хоёрдугаар байрт бичигджээ. Түүний нийт орлого 17.5 сая ам.доллар юм байна. Жагсаалтын гуравдугаарт модель Крисси Тейген багтжээ.





Б.Саруул

Сэтгэгдэл (0)