Нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг ханган ажиллаж байна

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар, Замын цагдаагийн албаны НЗХХГ-ын ЗХЗХ, дүүргүүд дэх замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнхамтраннийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсож байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна.Тус шалгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд явуулах бөгөөдзөрчил илрүүлэх теле камер,холбооны хэрэгсэл, шалгах төхөөрөмжтэйгээр Нийслэлийн 6 дүүрэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Шалгалтын хүрээнд 11-р сарын 21-ээс 26-ны өдрүүдэднийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан 843 зөрчил илрүүлж,294 автомашины жолоочидгазар дээр нь 4,455,000 төгрөгийн торгууль оногдуулах, 177 автомашины жолоочид сануулах, 12 автомашины бичиг баримтыг хураан авах, 11 автомашиныг ачуулах, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд автомашинаа байршуулж саад учруулсан 349 автомашины зөрчлийг баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын төв рүү шилжүүлэн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэх арга хэмжээг тус тус аваад байна.

Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)