АСЕМ-тай холбоотой 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
- 2017-11-29
- Нийгэм
- 0

Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар Ази, Европын дээд төвшний 11 дүгээр уулзалт АСЕМ-тай холбоотой нийт 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн талаар Үндэсний аудитын газраас мэдээллээ. Тиймээс АСЕМ-д зориулж дээрх эх үүсвэрүүдээс зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлд эрсдэлийн аудит хийхээр болжээ. Тус эрсдэлийн аудитын зорилго нь “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудит хийж, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад чиглэх бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулах юм. Улаанбаатар хотноо 2016 онд Ази, Европын дээд төвшний 11 дүгээр уулзалт болон дагалдах есөн хуралдааныг зохион байгуулжээ.
Г.СҮРЭН

Сэтгэгдэл (0)