Д.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна

Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг энэ сарын 26-27-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллажээ. Энэ үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул Ч.Амарболд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон монгол иргэдийн асуудлаар мэдээлэл өгсөн байна. Консулын газарт энэ онд 378, өнгөрсөн онд 368, 2015 онд 342 өргөдөл, гомдол ирүүлснээс биеэ үнэлсэн, хар тамхи татсан, хүний наймааны хохирогч болсон, бичиг баримтаа мөнгөний барьцаанд тавьсан, гээгдүүлсэн, бэлэн мөнгөө хураалгасан, зодуулсан, нас барсан зэрэг өргөдөл, гомдол дийлэнхийг эзэлж байна.

Ажлын хэсгийнхэн Дорноговь аймагт ажиллаж, Замын- Үүд сум дахь гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсчээ. Энэ үеэр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-ны өдөр найман настай Д.Сэржмядаг охин алга болсон хэргийн талаар аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар мэдээлэл хийсэн байна. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ- ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлжээ. Одоогоор эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийн холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг ойрын хугацаанд 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хамруулсан томоохон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (188.36.217.235)

    2017-11-30

    Хэн ч харсан нудэнд дулаахан ийм бамбайсан амьтнийг жаахан ч uruvduhgui bna geheeree bid yamar amydral ryy yavj bna gedeg maany l aimsigtai bgaamaa