Муу үг модон улаатай

Энэ хэлц үгийн утга, мөн чанарыг хүмүүс хэр ойлгож, яаж хүлээн авдаг бол. Хүн хүндээ муу, муухай үг бүү хэлээсэй гэх нэг утга энд бий. Гэтэл эрх чөлөөтэй гэх энэ нийгэмд хэлэх хэлэхгүй үг, хараалаар бие биенээ зандарч зүхэх нь хэрээс хэтэрч байх шиг санагдах боллоо. Аливаад хүлээцтэй хандаж, аядуу тайвнаар асуудлыг шийдэхгүй, юм л бол хэрэлдэж, зодолдож нүдэлдэхдээ тулж буй дүр зурагт хаа сайгүй тааралдах юм. Эл байдал гудамжаар хөлхөж буй автомашины жолооч нарын дунд их харагдана. Тэд учир зүггүй дохиогоо хангинуулах, шүргэлцчихээд хэрэлдэх бүр заамдалцах, муу үг хэлэлцэх хэрэлдэх нь энүүхэнд. Учир зүйгээ олохгүй ийн гар зөрүүлэхдээ хүрч буй нь хорон муу үгийг хаа хамаагүй хэрэглэсний гай юм. Хүн хоорондын харилцааны наад захын соёл дутмаг байдал замын цагдаа нарын дунд ч их ажиглагддаг. Тэдний хашгирч, зандарч, эвгүй муу үг хэрэглэх нь энүүхэнд. Ер үнь л дарамтлах, айлгах аяс ааш зангаас нь тод илэрдэг. Дээр үеийнхнийг бодвол өнөөгийн замын цагдаагаар сургууль төгссөн боловсролтой хүмүүсээс бүрдүүлсэн баймаар. Миний таних нэг настайвтар хүн яовж байх юм. “Би зүрх муутай хүн. Хэн нэгэн муу үг хэлэх, аашилж зандрах аястай болоход л зүрх савлаад бие эвгүйрхээд явчихдаг юм. Саяхан машинаа бариад явж байтал замын цагдаа “Урагшаа олигтой явж ч чадахгүй зогсч чадахгүй” хэмээн уулзварт орох үед зэмлэх аястай үг хэлэхэд л биед мэдрэгдээд явчихсан. Тэрнээс илүү ихийг хэлж зандарч загнасан бол салганаад яаж ч мэдэхээр байсан шүү” гэв. т “Муу үг модон улаатай” гэдэг нь энэ. “Үгээр хүнийг алж ч болно, аварч ч болно” гэдэг. Энэ бүхнийг жирийн иргэнээс албан тушаалтан төрийн тэргүүн хүртэл бодож хэлэх үгээ хянан цэнэж байх нь юу юунаас ч чухал юм. Алив хүний хэлж буй үгнээс тухайн хүний харилцааны болон хэлний соёл тод илэрч байдаг. Тавхан үгэндээ танигдана” гэхийн учир ч энэ. Харилцааны соёлтой хүний үг нь хүртэл үнэ цэнэтэй, хэнийг ч татах увидастай, бас хүчтэй байдаг. Хариуцлагатай, харилцааны соёлтой байхад зөв, зөөвлхөн хэлсэн үг ё хүчтэй байдаг. Аядуу зөөлөн, үнэн үг хүнийг татдаг байхад хашгирч, харааж, зүхсэн үгс алив хүний зэвүүцэл дургүйцлийг төрүүлдгийг хэн ч гэсэн алхам тутамдаа анзаарч явууштай.

Н.БӨХДАМБИЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)