Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн гурван иргэнтэй холбоотой 14,926 материалыг улсын нууцаас гаргаж байна
- 2017-12-01
- Нийгэм
- 0

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, С.Зоригийн хэргийг улсын нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гаргах асуудлыг дэмжсэн байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр "C.Зоригийн амь насанд халдсан хэргээр гурван иргэн шийтгүүлсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбоотой 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргахаар шийдвэрлэлээ. Мөн хадгалалтын статусыг өөрчилж, Ерөнхий прокурорт байдаг энгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гарлаа. Энэ асуудлыг Дээд шүүх судалж, эцсийн шийдвэрийг гаргана. Хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байгаа. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцдаа үлдэж байна. Хэргийг нууцаас гаргаснаар танилцах, өмгөөлөгч нар нь нууцын хайчинд орчихсон байсныг гаргах ажиллагаа хийгдэнэ" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Хэрэг ил болсноор ял авсан гурван иргэнтэй холбоотой хэрэг сөхөгдөх үү?
- Гурван иргэнтэй холбоотой хэргийг ерөнхий шүүгч нарын хуралдаанаар оруулах боломж бий. Харамсалтай нь ерөнхий шүүгч нь хуралдааныг даргалсан учраас энэ асуудал хумигдмал болж байна. Гэхдээ боломж бий.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)