Хамтарсан нөхөрлөлийн тоглолтыг үзэгчид өндрөөр үнэлэв

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн хамтарсан нөхөрлөлийн тоглолт энэ сарын 27-ний Улаанбаатар хотноо боллоо. Энэхүү тоглолт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд урлаг, соёлоо ард түмэндээ сурталчлан таниулах зорилго дор болсноороо илүү онцлогтой байлаа. Үүний өмнө Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн урилгаар Монгол Улсын консерватори нь БНХАУ-ын Хай Нан их сургуулийн хөгжмийн дээд сургууль, Хай Нан багшийн их сургуулийн хөгжмийн дээд сургуультай хамтран Хай Нан мужид нөхөрлөлийн тоглолт хийсэн аж. Тус БНХАУ-ын Хай нан мужийн соёлын яамны сайд, Соёл урлаг спортын газрын дарга нар, Хай нан их сургууль болон Хай нан багшийн сургуулиудын захирал, эрдэмтэн багш, оюутнууд үзэж өндрөөр үнэлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)