Стивен Сигал эхнэртэйгээ кинонд тоглоно
- 2017-12-04
- Энтертайнмент
- 1

Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал монгол бүсгүйтэй гэрлээд олон жилийг үджээ. Хосууд хамтран холливудын алдарт найруулагчийн кинонд тоглох болсноо нэрт жүжигчний гэргий Б.Эрдэнэтуяа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр “Монгол хүнийг Холливудын өргөн дэлгэцийн уран сайхны кинонд тоглуулах гэж олон жил хичээсний дүнд хэдхэн сарын өмнө жүжигчин, мисс А.Баярцэцэгийгээ “Attrition” кинонд тоглуулсан билээ. Гэтэл надад кинонд тоглох санал ирнэ гэж бодоогүй явлаа. Ханийнхаа хамт тэр тусмаа гэргийнх нь дүрд тоглоно гэдэг алдаж болшгүй ховор завшаан гэж бодож байна” хэмээн фэйсбүүктээ нийтэлжээ. Хосууд холливудын алдарт зохиолч, найруулагч, продюссер Филипп Мартинезийн “General Commander” хэмээх телевизийн олон ангит кинонд тоглохоор болж эхний зураг авалтаа амжилттай дуусгажээ.
Г.НЯМ

Сэтгэгдэл (1)
Daaash (202.179.27.202)
Yamar saihan medee ve