Оросууд анх удаагаа Бат Ханы тухай түүхийн үнэнг хүлээн зөвшөөрсөн уран бүтээл хийжээ
- 2017-12-04
- Энтертайнмент
- 1
Батхааны хилэгнэл буюу Легенда о Коловрате киног ОХУ-ын ерөнхийлөгч Путин Кремлийн кино танхимд үзэж, уран бүтээлчидтэй санал бодлоо солилцсон байна. Мөн кинонд хэрэглэгдсэн хувцас хэрэглэл болон түүхэн бодит сэлэм зэргийг үзэж сонирхожээ. Урьд хийгдэж байсан кино уран бүтээлүүдэд Алтан ордныхон буюу Монголчуудыг зэрлэг балмад соёлгүй догшин гэдгээр дүрсэлж байсан энэхүү уран бүтээлд Батхааныг илүүтэйгээр түүхэн бодит талыг харуулжээ. Батхааны эрэлхэг баатарлэг эрсийг үнэлдэг хааны ёс жаяг, дайны зэвсгийн давуу тал буюу дарь ба харвах төхөөрөмж ашиглаж байсанг, бодит байдлыг үнэлж цэгнэж оновчтой шийдвэр гаргаж байгааг, эртний хаадынхаа дипломат ёс жаягийг баримталж тухайн улсын хэлээр буюу орчуулагчаар дамжиж харьцаж байгаагаар мөн Батхааны хувцас хэрэглэлд эртний Модун Шаньюгийн үед шүтээнээ болгож байсан хүчит лууг дүрсэлж, дэлхийг эзэгнэж байсан хааны ач хүүг илтгэж чадахуйц загварлаг баатарын хувцасыг урлаж харуулсан байна. Мөн кинонд Батхааныг зөвхөн 13-р зууны үед алтан ордны монголчуудын ярьж байсан гэж үздэг эртний халимаг монгол хэллэгээр яриулж кинондоо дүрсэлсэн нь гайхалтай болжээ. Мөн киноны зураг авалт 70-80 хувьд комьпьюьер график ашигласан нь Холливүүдийн 300, Avangers зэрэг кинонуудтай оросын кино үйлдвэрлэгч нар эн зэрэгцэхүйц болж чадсан гэж олон орны кино шүүмжилэгч нараас өндөр дүгнэлт аваад байна. Өвөг дээдсийн минь түүхийн нэгээхэн хэсгийг өгүүлэх БАТХААНЫ_ХИЛЭГНЭЛ нэртэйгээр бүх кино театрт гарч байгаа юм байна.
Furious Уран сайхны кино нь 1238 онд Монгол улсын эсрэг тулалдаж байсан нутгийн уугуул удирдагч Evpaty Kolovrat болон Ряцань хот сүүлийн өдрүүдийн тухай өгүүлсэн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Evpaty Kolovrat-ын баатарлаг эр зориг, Ряцань хотын мөхлийг харуулсан түүхэн үйл явдалыг тусгасан уг киноны талаарх зарим сонирхолтой мэдээллийг хүргье.
- Бат хаан уужим талд морин цэргvvд, морьдоо хэсэг амраагаад 1237 онд орос нутаг руу анхны аян дайныг хийж Зэрлэг талтай хиллэдэг Рязаний вант улсын нутагт нэвтрэн орж ирэв. Энэ үед тэрээр 29 настай, цэрэг дайн эрдэмд нэвтэрсэн идэр эр явжээ.
- Хотын хана, хотын гол хаалга, Коловратын гэрийн дотор тохижил, Ханхүү Юригийн орны танхим, Бат хааны өргөө зэргийг бодитоор бүтээн байгуулсан байна.
- Киноны олны хэсэгт 500 гаруй жүжигчин оролцон тоглосон ба гол дүрийг Илия Малаков бүтээсэн нь түүний анхны гол дүр болжээ.
- Киног Москва хотод бүтээсэн ба киноны бүх зураг авалт ЗИЛ үйлдвэрт тусгайлан байгуулсан зураг авалтын талбайд явагдсан байна.
- ЗИЛ үйлдвэр дэх энэхүү байгууламж нь европын хамгийн том комьпютер график хийхэд зориулагдсан ногоон талбар бүхий байгууламж юм.
- Киноны комьпютер графикийг (Wanted, Stalingrad, Gravity) зэрэг алдарт бүтээл дээр ажиллаж байсан Main Road Post продакшн ажиллажээ. Орос, Казакстан, Украйн, Беларус, Энэтхэг зэрэг 16 орны 450 мэргэжилтнүүд хамтран ажилласан байна.
- 16 хүний бүрэлдэхүүнтэй нүүр хувиргалтын баг өдөр бүр ажилласан.
- Монгол дүрүүдийн гадаад төрхийг бүтээсэн уран бүтээлч Valery Nikulin нь тэдний дүрийг бүтээхдээ Санктпетербургийн Эрмитаж музейн үзэсгэлэнгээс санаа авсан байна.
- 300 орчим хувцсыг кинонд зориулан шинээр урлажээ. Тэдгээрийг хийхэд ашигласан бөс даавуу, арьс, ангийн үсийг Монгол, Турк, Орос, Хятадаас бэлтгэсэн байна. Түүнчлэн зарим гоёл чимэглэл болон их хэмжээний үнэт хэрэглэл, эртний эдлэлийг Монгол, Энэтхэгийн хуучин эдлэлийн худалдаанаас авсан байна.
- Бусад дүрээс илүүтэйгээр Бат Хааны дүрд олон хувцас бүтээгдсэн байсан - нийт 8
Сэтгэгдэл (1)
мгл (122.201.22.216)
БатХааныг хятад солонгос хувцас өмсүүлж трансжендер болгож доромжилсон кино байхад оросуудад пялдагнаж Монголчуудын тархийг угаасан нийтлэл бичээд тэнэгтэхийн