Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг авах эрх нээгдлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока нар Японы Засгийн газраас манайд үзүүлэх 32 тэрбум иенийн “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Манай улс ОУВС-тай эдийн засаг, төсвийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсний хүрээнд Японы Засгийн газар гурван жилийн хугацаанд 850 сая хүртэлх ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүний эхний ээлж болох 32 тэрбум иен буюу 700 тэрбум орчим төгрөгийг олгох төслийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, олон улсын Жайка байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч К.Кошикава нар гарын үсэг зурснаар төслийн санхүүжилт баталгаажлаа. Энэхүү зээлийн хөрөнгө энэ онд Монгол Улсын төсөвт төвлөрөх бөгөөд улс орон, Засгийн газрын өмнө тулгамдаж буй олон асуудал, санхүүгийн бэрхшээлийг даван туулахад ихээхэн хувь нэмэр болно гэж хоёр тал үзэж байна.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)