Оросын Засгийн газар “Кызыл-Курагино” төмөр замын төслийг баталлаа
- 2017-12-06
- Нийгэм
- 2

Тува дахь Элегестийн нүүрсний ордоос тавих “Кызыл-Курагино” төмөр замын төслийг ОХУ-ын Засгийн газар баталсан тухай тус улсын Шадар сайд Аркадий Дворкович мэдэгджээ. Нийт 410 км энэхүү төмөр замын бүтээн байгуулалт 192.4 тэрбум рубль буюу 3.3 тэрбум ам.долларын өртөгтэй. Төслийг хэрэгжүүлэх “ТЭПК Кызыл-Курагино” компанийн 47.5%-ийг Руслан Байсаровын “Тувагийн Эрчим хүчний корпораци”, 5%-ийг “Оросын төмөр зам” /РЖД/ эзэмшдэг. РЖД-ийн хувьд “Кызыл-Курагино” төмөр замын оператор компани болох юм. Төслийг 2018 онд эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Төмөр замын төслийн зэрэгцээ Элегестийн нүүрсний ордод түшиглэн 15 сая тонн хүчин чадалтай уулыг баяжуулах үйлдвэрийг 130.8 тэрбум рубль буюу 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулах аж.
Элегестийн орд нь 1 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй бөгөөд ордыг ашиглалтад оруулснаар жилд 15 сая тонн нүүрс Хятад, Ази-Номхон далайн орнууд руу экспортлох зорилттой.
Тува дахь нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэр дундаа коксжих нүүрсний төслүүдийг хэрэгжүүлэхэд “Кызыл-Курагино” төмөр зам чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Оросын Засгийн газраас тодорхойлж буй.
Түүнчлэн, энэхүү төмөр зам нь Орос, Хятадыг холбон Монгол улсаар дамжин өнгөрөх төмөр замын хойд коридорын нэг хэсэг болохоор яригдаж байгааг “Ведемости” мэдээндээ онцолжээ.
Э.Од

Сэтгэгдэл (2)
ЖАРГАЛ (203.91.119.102)
МАШ ЗӨВ... ҮНЭХЭЭР БОЛОВСРОЛГҮЙ ТҮШЭЭД ӨӨРСДӨӨ ИЧМЭЭР ЮМ. ТЭР БАТЭРДЭНЭ . СҮХБАТ ӨӨР ХЭН БИЛЭЭ. ЯРИХ Ч ЮМ АЛГА..ТА НАР ЗӨВХӨН НАСАНДАА Л ХҮН ДЭЭРЛЭХСЭН ТЭНЭГҮҮД ШҮҮДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ ГУАЙ БӨХЧҮҮДИЙГ ДАВРААСАНААС БОЛЖ ТАНХАЙРАЛТ ГАЗАР АВЧ БАЙГАА ШҮҮ. ХӨДӨӨ СУМАНД АЙМГИЙН АРСЛАН Б.Б ГЭДЭГ УСАН ТОЛГОЙТОЙ НӨХӨР ИТХ ДЭЭР ЭМЭГТЭЙ ХҮН ЛҮҮ ЯРДАГ НОХОЙ ШИГ ДАВШИЛЖ БАЙГАА НЬ АРДЧИЛАЛ ЮМ ГЭНЭ ДЭЭ. ХҮНИЙ АМЬ НОХОЙНООС ДОР БОЛОХ НЭЭ. АРДЧИЛАЛЫН АНАРХИСТУУДАА .
ЛХАГВАА (203.91.119.102)
1 САЯ ТОНН НӨӨЦ БИШ БАЙЛГҮЙДЭЭ МЭДЭЭЛЭЛ СТАТИСТИКТ МЭДЛЭГТЭЙ ХАНДАХ ЦАГ БОЛЖЭЭ. Дээрээ зарим нь тун ядмаг боловсролтой төрийн түшээдтэй байгаадаа харамсаж байна даа... БАРИЛДДАГ ХҮМҮҮСЭЭР ТӨР ТҮШҮҮЛЖ ХАНАДАГГҮЙ, ХАШИРДДАГГҮЙ УЛС ХЭЗЭЭ УХААРАХ БЭ....БОЛОВСРОЛ ГЭДЭГ МААНЬ СУРСАН МЭДСЭН ХӨДӨЛМӨРЛӨСӨН ГУРВАН ЗАНГИЛААНЫ ЦОГЦ МЭДЛЭГ ШҮҮДЭЭ. ХАРИН БӨХ ГЭДЭГ БОЛ ЗҮГЭЭР Л ХУВЬ ХҮНИЙ ӨӨРИЙГӨӨ ГАЙХУУЛАХ ӨЧҮҮХЭН БОДЬ СЭТГЭЛ...