Монгол хүүхдүүд оюуны гайхамшгийг дэлхийд гайхууллаа
- 2017-12-12
- Нийгэм
- 0
2017 оны олон улсын цээж тоолол сампингийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Малайз улсын Каула Лумпур хотод зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 62 орны 7000 гаруй хүүхэд оролцож ухаанаа уралдууллаа. Монгол улсаас нийт 78 хүүхэд оролцож, Grand Champion 1, Champion 1, алтан цом 17, мөнгөн цом 27, хүрэл цом 20-ийг хүртжээ.
Мөн тэмцээнд оролцсон бүх хүүхэд шагналт байранд шалгаран Монгол хүүхдийн оюуны гайхамшигыг дэлхийд харууллаа.
Сэтгэгдэл (0)