Бүх сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангана

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд энэ онд хийсэн ажлын тайлангаа хэлэлцэв. Хуралд бүх яамны дэд сайд, ОБЕГ, нийслэлийн МХГ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагын удирдлага оролцов. Засгийн газар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлан, нэгдсэн бодлогоор ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид уурын зуух, сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох, гэр хороололд инженерийн шийдэл бүхий дэд төв байгуулах, цахилгаан, шугам сүлжээний хүчин чадлыг нэмэх, ногоон зээл, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэргээр боломжтой бүх арга хэмжээ авч байгааг холбогдох албаныхан тодотгов. Мөн энэ сарын 20-ноос өмнө нэг, хоёрдугаар бүс дэх сургууль, цэцэрлэгийг, үлдсэнийг нь оны дараа агаар шүүгчээр хангана гэдгийг нийслэлийн Засаг дарга дуулгалаа. Энэ ажилд дөрвөн тэрбум төгрөг тусгажээ. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, “Нэг хашаа-Нэг өрх” бодлого хэрэгжүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Цаашид уурын зуухыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлаа эрчимжүүлэх, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, төрийн өмчийн барилга, байгууламжид дэвшилтэт технологи нэвтрүүлэх, агаарын чанарын суурин харуулын тоог нэмэх, зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, дулаан алдагдлаа бууруулах аяныг иргэдийн дунд өрнүүлэх талаар Үндэсний хороо зөвлөлдөв. Өнгөрсөн 10 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахын тулд төсвөөс 147 тэрбум, гадаадын төсөл, хөтөлбөрөөс 60 орчим сая ам.доллар зарцуулжээ.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • juyh (41.85.161.136)

    2017-12-16

    БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com