Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал асуулга явуулж эхэлжээ
- 2017-12-20
- Нийгэм
- 2

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн албанаас гаргажээ.
"Замын цагдаагийн алба” фэйсбүүк хуудсанд "Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжиж байна уу?” гэсэн санал асуулга авч байгаа юм байна.
Та бүхэн санал өгөхийг хүсвэл ЭНД дарж хуудас руу орж саналаа өгөөрэй.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (2)
Маяа (139.5.217.77)
энэ их халтиргаа гулгаатай байгаа үед ийм арга нэг хэрэглээд үзье үр дүнгүй бол 3 хоноод больчихгүй юу Маш зөв санаа дэмжиж байна
(150.129.143.211)
одоо боли ооо гэрлэн түрүүчийн хийсэн хязгаарлалтуудаас чинь болж ирэгдийн амьдрал эрс дордсон торгуулийн дарамтанд нирвэгдсэн зам чанаргүй болсон вирустсэн хөдөлгөөний дүрэм журам алдагдсан осол аваарын тоо урьд байгаагүй их болсон шүү дэ янз бүрийн хязгаарлалт хийх нь хүгэл харин эгнээний зарчимыг сайжруулж гэрлэн дохиогоо онож байрлуулбал буян болнооооооооооооо