Монгол хүний нэр хүнд амь наснаас ч үнэтэй
- 2017-12-21
- Нийгэм
- 3

Хувь хүний нэр хүндэд халдах, гүтгэн доромжлохыг Эрүүгийн хуулийн онц ноцтой гэмт хэрэгт оруулан тооцохыг шаардаж, “Хөх Монгол”, “Хамаг Монгол”, “Даяар Монгол” бүлгэмээс Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлэв. 2015 онд баталсан Эрүүгийн хуулиар бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох заалтыг Зөрчлийн хуульд шилжүүлж, торгох ялаар шийтгэх болсон. Ингэснээр нийгэмд бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох асуудал хавтгайрч байгааг “Хөх Монгол” бүлгэмийг үүсгэн байгуулагч Б.Энхбат шүүмжлэв.
Тэрбээр “Монгол хүний нэр хүнд асар үнэтэй. Жирийн иргэний үнэлэмжийг өсгөж, хамгаалж чадвал Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажиж, дэлхийн тавцан дахь нэр хүнд өсөх юм. Тиймээс монгол хүний нэр хүндэд халдсан хүнийг онц ноцтой гэмт хэрэгтэн гэж үзэх ёстой. Саяхан БНХАУ-д их эзэн Чингис хааны хөргийг гутаасан хүнийг хорих ялаар шийтгэсэн. Хөрш орнууд бидний түүх соёлыг ингэж хүндэтгэж байхад монголчууд бид бусдыгаа гутаан доромжилсоор байна. Тиймээс хувь хүний нэр хүндийг хамгаалдаг болохын төлөө бид хуулийн хүрээнд тэмцэх болно. Монгол хүний нэр хүнд амь наснаас үнэтэй байх ёстой” гэлээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (3)
olikjuyh (41.85.161.175)
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
Зочин (66.181.161.102)
Амь нас байхгуй бол нэр тороор яадгий.
(203.91.112.146)
khukh mongol ene ter gesen nertei kheden khulgaich khuliganuudad ner tur mur kheregtei yu gadniikhniig daramtalj mungu salgakhaas uur yu khiideg yum khudal mongol geed ene uls khugjikhuu idekh khoolgui baij ter ner turuur chini khoollokhuu khol ochij khutsatsgaa