Баярын өдрүүдээр зарим хилийн боомтууд амарна
- 2017-12-23
- Нийгэм
- 0

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шинэ жилийн баяраар хилийн боомтууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.
Тодруулбал, Буянт-Ухаа агаарын замын боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллах бол Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт мөн олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Замын-Үүдын авто замын боомт арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын нэгнийг хүртэл амарна. Харин Алтанбулаг замын боомт амралтгүйгээр 24 цагаар ажиллах аж.

Сэтгэгдэл (0)