Н.Баяртсайхан: Биткойн хөрөнгө оруулалтын найдвартай хэрэгсэл биш
- 2017-12-23
- Нийгэм
- 2
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож Т.Аюурсайхан гишүүний асуултад хариулж байна.
Тэрээр сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа биткойны талаар асуусан гишүүдийн асуултад ийнхүү хариуллаа.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-“Энэ бол шинэ зүйл. Тиймээс бид өөрсдөө суралцаж, судалж байна. Гэхдээ судалж байна гээд зүгээр суухгүй байр сууриа илэрхийлж байгаа. Одоогийн байдлаар биткойныг Монголд төлбөрийн хэрэгсэл гэж үзэх боломжгүй байна. Хүмүүс сонирхоод хөрөнгө оруулалт хийж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ бид хөрөнгө оруулалтын найдвартай хэрэгсэл биш гэж үзэн анхааруулж байгаа. Монголбанкин дээр биткойны талаар цаашдаа ямар бодлого баримтлахыг тодорхойлох ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа Монголбанкны байр суурь илүү тодорхой болно” гэлээ.
Сэтгэгдэл (2)
zochin (49.175.57.199)
Manai sanhuugin mergejlin baiguullaga bolood huuliin baiguullaga ingej alban yosoor medeelj baih heregtei.ard irgediin zovj olson heden mungun deer esvel ur zeelend oruulj ene suljee maygiin haana ter mungu urjeed usuud bgaag harahgui gadnii humuusiin gar hul bologchid zunduu l ailiin amidraliig suiruullee.Solongosiin bitcoini kompani alban yosoor dampuurlaa zarlasan gej uchigdur medeend bsan.nuguu usuud bna geed bsan ter uyd ni zarj bayjij avaad dampuurlaa zarlachihad manaihaas gadagshaa oruulsan hurunguu huutsulduh viz ch oldohgui zardal ch ugui ingeed biy buynee huuliin baiguullagad ugch hoorondoo huluu jiiltsdeg jishig togtood olon suljeend bugd l dampuurch huuliin baiguullaga sahidag shuudee
Bilguunn (103.57.94.136)
Бага багаар үнэгүй биткойн цуглуулахыг хүсвэл доорх сайт бүртгүүлээрэй. Хамгийн найдвартай сайт https://btcclicks.com/?r=e2567160 - Surf Ads гэсэн линк рүү орж гарч ирсэн линкүүд дээр нэг нэгээр нь дараад тодорхой хугацааны дараа капча бөглөөд койн цуглуулна. Сурталчилгаанууд байнга нэмэгдэж байдаг.Мөн дагагч бүрээсээ 80%-ийн бонус авч өсөх боломжтой.