“ Магнай трейд” ХХК-ны ивээн тэтгэдэг “ Улаанбаатар сити “ хөл бөмбөгийн клуб нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг дэмжин ажиллаа

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ” Магнай трейд” ХХК-ны захирал Г. Дашням , “ Улаанбаатар сити “ хөл бөмбөгийн клубын тамирчид  БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй  55 дугаар тусгай дунд  сургуульд зочлон,  амжилтаараа тэргүүлэн оны шилдэг сурагчаар шалгарсан 40 – н сурагчдад гарын бэлэг, биеийн тамирын багш нарт хөл бөмбөгийн өмсгөл, 20 ширхэг  хөл бөмбөг гардуулан өглөө.

 Түүнчлэн  “ Магнай трейд”  ХХК-ны ивээн тэтгэдэг  “ Улаанбаатар сити “ хөл бөмбөгийн клуб нь МХБХ-ны “ Хүрхрээ” үндэсний дээд лиг тэмцээнд дэд байр эзэлсэн  шагналын сангаасаа 5 000 000 төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчинг дэмжин 55 дугаар тусгай дунд сургуульд хандивлахаар болсон байна. 
  

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  55 дугаар тусгай дунд сургуулийн  захирал Ч. Ганбилэг  “ Магнай трейд ” ХХК  Г. Дашням , “ Улаанбаатар сити “ хөл бөмбөгийн клубын тамирчдад  хандан, сургуулийн захиргаа болон хамт олон, сурагчдын өмнөөс халуун сэтгэлийн  үгээ  хэлэн “Талархал” гардуулан өглөө. 

“ Магнай трейд ” ХХК-ны хамт олонд бизнесийн өндөр амжилт хүсэн, “ Улаанбаатар сити “ хөл бөмбөгийн клубын баг тамирчдад спортын улам их амжилтыг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)