100 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өнөөдөр буюу энэ 24-ний ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд арваннэгдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх байх юм. Гэхдээ энэ сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтыг тохиролд хамруулах аж. Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер азтан 100 сая төгрөгийн эзэн болох юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)