Асашёорюү Д.Дагвадоржийг Японд суух элчин сайдаар томилох уу?
- 2017-12-26
- Нийгэм
- 4

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнгөрсөн Баасан гарагт албан бичиг хүргүүлсэн.
Уг албан бичигт, "Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.
Ингэснээр АНУ, Канад, Япон улсад суух элчин сайдуудыг шинээр томилох шаардлага үүсч буй юм.
Үүнтэй зэрэгцээд Японы мэргэжлийн сумогийн 68 дахь аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улсаас Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилж магадгүй гэх мэдээлэл цацагдаж байна.

Сэтгэгдэл (4)
zochin (202.21.106.162)
ee burhan mini arai ugui bailgui deee olon ulsiin hariltsaani mergejiltei medleg bolobsroltoi hun bh bailgui dee
Зочин (103.229.123.219)
Арай ч хүн зодоод сумогоос зодог тайлсан хүнийг томилж монголын болоод өөрийнхөө нэр хүндиыг унагахгүй биздээ.Ядаж дипломат мэргэжлийн хүн томилах байлгүй дээ.
зочин (202.9.42.28)
хошигнож байгаа байлгүй
Зочин (112.72.15.78)
за за ойлголоо. Баттулга ерөнхийлөгч Бат -эрдэнэ аваргыг юу гэж хэлж байлаа.