Өвөр Монголчууд Б.Лхагвасүрэн гуайд 55 сая орчим төгрөгний хандив цуглуулжээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн гуайн бие чилээрхсэн тухай мэдээлэл ӨМӨЗО-д гарсан даруй сайхан сэтгэлт хэсэг хүмүүс хандивын аян зохион байгуулжээ. 

Энэ талаар "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-ы  тэргүүн Д.Наранцогт "Өвгөн найрагчийн бие чилээрхэж Солонгос Улсад яаралтай хагалгаа хийлгэх гэж буйг сонссон элэг нэгт Өвөрмонголчууд маань 6 хоногийн дотор 150520 юань буюу Монгол мөнгөөр 55 орчим сая төгрөгийн хандив цуглуулжээ. Монголчууд биднээ гэсэн сайхан сэтгэлтэй Өвөрмонголчууддаа баярлаад баршгүй нь..." хэмээн цахим хуудсандаа бичсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)