Нарантуулд гарсан галыг бүрэн унтраалаа
- 2017-12-26
- Нийгэм
- 0

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хашаан дотор “Баялаг ундраа” төвийн хойно цахилгаан барааны павильон шатаж байна гэсэн дуудлага өдрийн 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14:44 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.
Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Сэтгэгдэл (0)