Мадонна гоо сайхны брэндээ сурталчилжээ
- 2017-12-27
- Энтертайнмент
- 0

Попын хатан хаан Мадонна хөгшрөлтийн эсрэг гоо сайхны брэндээ 2015 онд Японы зах зээлд гаргасан билээ. Энэ жил 59 настай дуучин “MDNA skin” гоо сайхны брэндийнхээ сурталчилгаанд биечлэн тоглосон байна. Мадонна энэхүү бүтээгдхүүнээ Японы гоо сайхны тэргүүлэх MTG брэндтэй хамтран гаргажээ. Үүнд, арьс сэргээх бүтээгдэхүүн, хром болон шавар агуулсан маск, шингэн энгэсэг, тос багтсан байна. Дуучин Мадонна өмнө нь нэрийн үнэртэй ус, “Material Girl” хувцасны брэндээ гаргаж байсан билээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)