Цэнгүүний дараа иргэдэд автобусаар үйлчилнэ

Жил бүр зохион байгуулагддаг “Шинэ жилийн баярын цэнгүүн” XII сарын 31-нд Сүхбаатарын талбайд болно. Цэнгүүний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар тодорхой төлөвлөлтүүдийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна. “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа их багтаамжийн 18 автобус, 18 чиглэлд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 29, 30, 31, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн хуваариар явна гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)