Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гол хуулиуд
- 2018-01-02
- Нийгэм
- 3

УИХ-аар хэлэлцэж баталсан шинэ хууль, журмуудын зарим хуулиас онцлон хүргэе. Дараах хуулиуд өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ АНХНЫ ХУУЛЬ
Залуучууд анх удаа эрхээ баталгаажуулсан хуультай болов. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг баталлаа. Энэхүү хуулиар 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй.




15-60 НАСНЫ ИРГЭД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ
"Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хуультай боллоо. 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана. Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд мөн хамаарахгүй юм.
ХХОАТ 10-25, НДШ ХОЁР ХУВИАР НЭМЭГДЭНЭ
Хувь хүний орлогын түвшингээс хамааран ХХОАТ, НДШ-ийг шатлалтайгаар нэмэгдэж байна. Тодруулбал, 1.5 сая ба түүнээс дээш цалинтай иргэдийн албан татварыг 15-25 хувь болгож нэмэх юм. Харин 1.5 сая хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ байна. Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон. Одоо үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаас 84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногуулдаг.
Тэгвэл энэ 84,000 төгрөгийг:
2018 онд 120,000,
2019 онд 160,000,
2020 онд 200,000,
2021 оноос эхлэн 240,000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ. Ийнхүү шаталсан татварын тогтолцоонд шилжсэнээр бага орлоготой иргэд одоо төлж байгаа ХХОАТ болох 10 хувиас бага ачааллыг үүрэх боломжтой болж байна. 10 хувиас илүү татвар төлөх хэсэг нь нийгмийн ердөө 5.4 хувь байгааг холбогдох эх сурвалж хэлж байгаа юм. Харин НДШ-ийг иргэний төлж байгаа 10 хувийг 11 болгох, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувийг мөн 11-12 болгож нийтдээ НДШ-ийг хоёр хувиар нь нэмэгдүүлэхээр болоод байгаа.
МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ 5 ЖИЛЭЭР НААШЛУУЛЛАА
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль. Энэ хуульд малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулахаар заасан.
Уг хуульд: Улсад 20 жил ажилласнаас 15 жилд нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 15 жил ажилласнаас 12.6 жилд нь малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэйд тэтгэвэр тогтоох эрхзүйн орчин бүрдэж, өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Сэтгэгдэл (3)
(150.129.140.154)
Malchidiin detgevriin nasiig naashlulsntai holbotoi sumiihaa niigmiin daatagliin ajiltnas medeelel avh gsn bolovch odoogor mede uguh bolomjgui gd baih yumaa ene ymar uchirtai yum boloo ene talaar delgerengui medee oruulj uguuch
Zochin (112.72.8.66)
Malchid 55 50 tai tetgeweree togtoolgohin bna Tgwel ulsdaa barilga bvteen baigulalt deer ajillaj bsan bid yah bolj bnaa Bitgi irgedee yalgawarlaad bai l da .bid zaluu nasandaa ulaan garaaraa bvhnig hideg bsan. Shawar zuurna toosgo zoono geel odo hiih gd ch ajild awahgvi biey ch diilehee bailaa. Tged yaj amidrah bolj bnaa Bid 55 50 tai tetgewert orj yagad blohgvi gj Erunhiilugch enig anhaaraldaa awaachee .
(202.9.41.138)
Ergeed dald ediin zasag ruugaa alhaad marsh oboo tsegtsendee orj irj baisan tatvaraar ingej naadah heregguil baisan yumdaa.Bayan-Yaduu!!!!! uur songolt tand l lab ugui jijig aj ahuinuudiin nuruun deerhi achaach hunderne dee!!!!