Галт тэрэгний урдуур приус маркын автомашин орсон осол болжээ
- 2018-01-04
- Нийгэм
- 0

Энэ оны нэгдүгээр сарын 02-нд 15 цагийн үед приус маркын автомашин галт тэргэнд мөргүүлсэн осол гарчээ. Машинд хоёр хүн байсан бөгөөд тухайн үед галт тэрэг амжиж зогссоноор хүний амь нас эрсдээгүй байна. Тодруулбал Толгойт өртөөний 391-р км-ын гармаар 3102 дугаартай сэлгээний галт тэрэг явж байхад уг приус урдуур нь орж ирсэн байна.
Галт тэрэг саад бэрхшээлийг харангуутаа зогсох боломжгүй бөгөөд харлаа гэхэд 800- 1000 метр зам туулж байж зогсдог байна. Тиймээс жолооч нар галт тэрэгний гармаар гарахдаа анхаарал болгоомжтой байж, хүлээж байгаад галт тэрэгний дараа гарц нэвтрэхийг Төмөр замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (0)