Хууль бусаар амьдарч байсан монгол залуу таксины жолооч, зорчигчийг зодож танхайрчээ

Өмнөд Солонгос улсын Сөүл хотод амьдардаг монгол залуу таксины жолооч болон зоригч нарыг зодож гэмтээсэн хэрэг үйлдэж саатуулагджээ. Сөүл хотын цагдаагийн газрын мэдээлсэнээр тэрбээр архидан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу өчигдөр оройн 21.00 цагийн орчим,  хажуугаар нь өнгөрч байсан таксиг хүчээр зогсоож улмаар  жолооч болон зорчигч нарын толгой руу хүчтэй цохиж ам, хамрыг нь гэмтээсэн байна.

Монгол залуу А нь 43 настай, тус улсад 18 жилийн турш хууль бусаар амьдарч байгаа бөгөөд ажил олгогч Солонгос эзэн нь цалин өгөхгүй байгаад уурлаж, ийнхүү согтуудаа уураа гаргасан ажээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)