Кейт Бланшетт Каннын наадмыг шүүнэ
- 2018-01-08
- Энтертайнмент
- 0

Каннын кино наадмын хамгийн шилдэг кинонд олгох “Алтан дал модны мөчир” шагналын эзнийг тодруулах жүжигчин болон кино найруулагчдаас бүрдсэн шүүгчдийн зөвлөлийг Оскарын шагналт жүжигчин Кейт Бланшетт ахлахаар болжээ. “К.Бланшетт бол онцгой авьяастай бөгөөд итгэл алдахгүй жүжигчин. Тиймээс кино наадмыг шударга шүүнэ” хэмээн Каннын наадмын зохион байгуулагчид мэдэгдлээ. Австралийн жүжигчин К.Бланшетт нь ажлын байрны бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилго бүхий “Цаг нь болсон” кампанит ажлыг санаачлагч юм. Өдгөө 48 настай жүжигчин Кейт Оскарын шагналд таван удаа нэр дэвшиж байжээ. Тэрбээр кино урлагийн нэр хүндтэй шагнал болох Каннын наадмын шүүгчдийн зөвлөлийг ахалж буй гурав дахь эмэгтэй болж байна.

Сэтгэгдэл (0)