ШӨХТГ: Шатахууны үнийг нэмүүлэхгүй

Өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ хэвлэлийнхэнд хандлаа. Тэд энэ үеэрээ зарим нэг шатахуун түгээх станцуудын бензин,  түгээлтдээ хязгаарлалт хийж байгаа болон шатахууны үнийг тойрсон асуудлаар хөндөж ярилаа.

Тус газрынхан "Шатахуун түгээж, жижиглэнгээр борлуулж байгаа байгууллагуудад үнэ тарифаа нэмэх эрх байхгүй. Нэмэхгүй байх шаардлагыг манай байгууллагын зүгээс тавьж байгаа. Бидний хувьд үнэ нэмэхгүй, иргэдэд дарамт үүсгэхгүй байх чиглэлд анхаарал тавин ажиллана" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Сүүлийн өдрүүдэд  зарим аж ахуй нэгж шатахууны олголтдоо хэмжээ хязгаар тогтоогоод байгаа бөгөөд энэ нь цаашид  зохиомол хомсдол үүсгэж, үнийг нэмэгдүүлэх гэсэн башир арга хэмээн  хэрэглэгчдийн зүгээс сануулж буй юм. Харин ШӨХТГ-ынхан энэ асуудалд ШӨХТГ-ынхан "Магнай трейд, Сод Монгол зэрэг аж ахуй нэгж шатахууныг хязгаартайгаар олгож байгааг болиулсан. Тэдэнд хязгаарлалт тогтоох шалтгаан байхгүй. Онцгой байдал зарласан, бензин шатахууны нөөц багассан тохиолдолд бензин шатахууныг хязгаарлах ёстой. Аж ахуй нэгжүүд шууд дур мэдэн хязгаарлалт тавих эрх байхгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм.

ШӨХТГ цаашид шатахууны хүрэлцээ хангамжийг хэвийн байлгаж, үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллана гэсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.233.190)

    2018-01-08

    ШӨХТГ сайн байна. Харин ТЭР Хүрэлсүх чинь шатахууны үнэ нэмнэ гээд хуцаад байсан уу? Та нараас ард түмэн юу хүсч байна гэвэл ТЭР нь жоохон зүйлээ?? 1. Хүүхдээ зөөдөг машины бензиныг нэмэхгүй байх болвол буулгах 2 Иддэг талх гурил будааны үнээ нэмэхгүй байх . үнийг нь багасгах 3 Мөн гол хэрэглэдэг махныхаа үнээ хамгийн бага үнээр ард иргэддээ хүргэдэг механизм бий болгох ӨӨР ЗҮЙЛ НЭХЭХГҮЙ ЭЭ? та нар шиг тэрбум тэрбумаар мөнгө нэхэхгүй шүү????