Авто худалдаачид нүүж, АСА циркийн зогсоолыг чөлөөллөө

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолбор луу нүүлгэх захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан.

Энэ дагуу хотын төвийн бүсэд зөвшөөрөлгүй ил завгай авто худалдаа эрхлэгчидэд зориулалтын дагуу газраа ашиглах тухай мэдэгдэх хуудас өгсний дагуу худалдаа эрхлэгчид авто машинаа Авто худалдааны цогцолбор луу сайн дураараа нүүлгэж эхэллээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Рояал плаза” ХХК нь АСА циркийн хашаанд байрлах авто машинуудаа нүүлгэж, газраа чөлөөллөө.

Б.Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)